Өнөөдөр болох үйл явдал

09.30 цагт ЮНЕСКО-гийн 2005 оны конвенцын хэрэгжилтийг хангах үндэсний багийг чадавхжуулах семинар Засгийн газрын II байр, хурлын танхимд болно. 

11.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд АТГ хэвлэлийн хурал хийнэ.

12.00 цагт Улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө.

12.30 цагт НҮБ-ын Хурлын танхимд сэтгүүлчдэд зориулсан нөхөн үржихүйн боловсрол олгох сургалтыг үндэсний шинжээч нар заана.

14.00 цагт “Монгол дахь орчин цагийн хэлмэгдүүлэлт ба хүний эрх”-онол, практикийн бага хурал Төрийн ордны зүүн талын Кредит банктай байрны 4 давхарт, Лобби төвд болно.

14.30 цагт ШУА-ийн 3-р давхрын зааланд "Өвөр Азийн мэдээлэл харилцаа" сэдвээр ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн орлогч захирал Д.Ф.Жевезня Кофас илтгэл тавина.

17.00 цагт Монголын хөл бөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд Монгол-Тажикистаны тоглолт болно.

MN-Мэдээллийн төвд

12.00 цагт Монголын шоронд хоригдож байгаа хоригдлуудын эрх ашигтай холбоотой асуудлаар Хон Хэрээдийн Энхбат, Даяар Монгол хөдөлгөөнийнхөн хэвлэлийн бага хурал зарлалаа.

Үндэсний мэдээллийн төвд

10.30 цагт МАХН-аас Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Зээлдэгчдийн холбооноос банкуудад зээлийн хүүг бууруулах шаардлага тавьж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт трансжендер мисс Б.Солонго олон нийтийн сүлжээнд цацагдсан зургийн талаар мэдэгдэл хийж, трансжендер хүмүүсийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

12.30 цагт "Хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарын эрх ашгийг хамгаалах холбоо"-ноос мэдээлэл хийнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)