Монголын шигшээ баг өнөөдөр талбайдаа Тажикистаны багтай тоглоно

Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг “Катар 2022” ДАШТ, 2023 оны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны “F” хэсгийн эхний тоглолтоо энэ сарын 5-нд талбайдаа Мьянмарын багтай хийж, 1:0-ээр хожсон. Хожлын гоолыг тоглолтын 17 дахь минутад А.Нармандахын дамжуулалтаар А.Дөлгөөн оруулав.

Монголын баг ийнхүү эхний хожлоо авснаар гурван оноотой болж, хэсгээ тэргүүлж эхэлсэн. 

Манай баг Мьянмарын багийг хоёр дахь удаагаа талбайдаа буулган авч байгаа нь энэ бөгөөд өмнө нь 2011 онд талбайдаа мөн 1:0-ээр хожиж байв.

Монголын шигшээ өнөөдөр 17:00 цагт талбайдаа Тажикистаны багийг хүлээж авч тоглоно.

Энэ өдөр Мьянмарын шигшээ Японтой тоглох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Mongol ch delhiig bishruulj bnaa

    0 0 Хариу бичих