Хонконгийн метроны буудалд болсон үймээний үеэр хүний амь үрэгдээгүй гэв

Хонконгийн хууль сахиулах байгууллагууд метроны буудал дээр болсон үймээн самууны улмаас хүний амь үрэгдсэн гэх мэдээллийг няцаалаа. Энэ тухай мягмар гарагт болсон хэвлэлийн хурал дээр орон нутгийн цагдаагийн төлөөлөгч Иоланда Юй мэдэгдэв.

"Амиа алдсан эсвэл сураггүй алга болсон гэх хүмүүсийн тухай мэдээлэл огт үндэсгүй болох нь тогтоогдсон" гэж төлөөлөгч хэллээ. Хэвлэлийн хуралд оролцсон эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, гал унтраах, аврах албаны зүгээс ч дээрх мэдээлэл дэгс болохыг мэдэгджээ.

Наймдугаар сарын 31-ний үдэш Хонконгийн "Ханхүү Эдвард" өртөөн дээр цагдаа нар жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн гарч 46 хүн бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн юм.Тухайн үед гэмтсэн хүмүүс эмнэлгээс гарсан тухай эрх баригчид мөн мэдээллээ. Үймээний хөлд гурван хүн амь үрэгдсэн гэх мэдээлэл тархсаны дараа хүмүүс эмгэнэл илэрхийлэн метроны буудалд цэцэг, оршуулгын хэлхээ авчирч байрлуулах болжээ. 

Мөн буудлын хяналтын бичлэгийг ил болгохыг шаардсан юм. Өнөөдрийн хэвлэлийн хурал дээр метроны захиргаанаас эмч нар гэмтсэн хүмүүсийг дамнуургаар авч яваа бичлэгийг үзүүлжээ. Гэсэн хэдий ч тухайн өдрийн бүрэн бичлэгийг нийтэд үзүүлэхээс татгалзсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    0 0 Хариу бичих