Германы Гадаад хэргийн сайд Хонконгийн тэмцэгчийг хүлээн авч уулзжээ

Германы Гадаад хэргийн сайд энэ сарын 9-ний орой Берлин хотноо Хонконгийн салан тусгаарлагч Хуан Жифэнг хүлээн авч уулзжээ. Тиймээс Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин өчигдөр Бээжинд мэдээлэл хийж, Германы талын Хонконгийн салан тусгаарлагч этгээдийг хилээрээ нэвтрүүлж, Хятадын эсрэг салан тусгаарлах үйл ажиллагаа явуулж, Гадаад хэргийн сайд Хэйко Маас түүнийг хүлээн авч уулзсанд эсэргүүцэл илэрхийлж, хатуу зэмлэн буруушааж байна гэжээ.

Хуа Чүнь-Ин хэлэхдээ, Германы канцлер өнгөрсөн долоо хоногт Хятад улсад айлчлах үеэрээ "Нэг улс хоёр систем"-ийг дэмжих, терроризмыг эсэргүүцэх тухай тодорхой байр сууриа илэрхийлсэн юм. Германы тал энэ үед Хуа Жифэнг Германы нэвтрэн үйл ажиллагаа явуулах, Гадаад хэргийн сайдтай уулзахыг зөвшөөрсөн нь ямар санаатай байгааг асуумаар байна? гэжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hong Kong ийн бие даасан статусыг дэмжих нь хятад улсад илүү ашигтай баймаар. Хятадын гадаад цонх байснаа одоо санхүүгийн гүүр мөнгөн булаг болсон хот юмсан

    0 0 Хариу бичих