Хакүхогүй башёг Какүрюү өнгөлж байна

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал есдүгээр сарын башёг хоёр дахь өдрөөс нь орхисон. Тэрээр башёгийн эхний өдөр маэгаширагийн тэргүүн бөх Хокүтофүжид унахдаа хөлийнхөө хурууг бэртээсэн нь ийнхүү тэмцээнийг өнжихөд хүргэжээ. Энэ сарын башёд түрүүлж 43 дахь түрүүгээ авч сүмогийн дээд амжилтыг дахин шинэчлэхийг зорьж байсан  их аваргад энэ бэртэл хүнд цохилт боллоо гэж Японы хэвлэлд бичсэн байна. Их аварга Хакухо 2007 онд сүмогийн дээд зиндаанд барилдаж эхэлснээсээ хойш анх удаа башёгийн нээлтийн өдөр ялагдал хүлээсэн нь энэ юм байна. 

"Өнгөрсөн сард Нагояд болсон тойргийн тэмцээний үеэр их аварга Хакүхо маэгашира Шодайтай барилдахдаа хөлийнхөө хурууг арагш дарж гэмтээсэн" гэж Миягино ояката даваа гаригт сэтгүүлчдэд мэдэгджээ. Их аварга ийнхүү баруун  хөлийнх нь чигчий хуруу гэмтсэн ч башёд барилдахаар шийдсэн юм байна. Японы хэвлэлүүд мөн Хакүхо их аварга есдүгээр сарын башёгийн өмнөхөн Японы иргэн болсон бөгөөд зодог тайлсныхаа дараа өөрийн дэвжээг байгуулан ояката болох шаардлагыг түүнд тавьсан гэдгийг ч онцолжээ. 

Энэ сарын башёгийн  гурван өдрийн дараахь байдлаар их аварга Какүрюү М.Ананд, сэкивакэ Такакейшо, маэгашира Окиноуми, Энхо, Азумару нарын бөхчүүд өвдөг шороодолгүй тэргүүлж байна. Их аварга Какүрюү өнөөдөр нутаг нэгт сүмоч Ичиножотой барилдана.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ананд аа,заввал туруулээрэй!

    0 0 Хариу бичих