Дональд Трамп Үндэсний Аюулгүй байдлын зөвлөхөө халлаа

Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг ажлаас чөлөөлж байгаагаа мэдэгджээ. "Би Жоноос ажлаа хүлээлгэж өгөхийг хүссэн.Тэр өнөө өглөө хүсэлтээ өглөө" хэмээн Трамп твиттерт жиргэжээ. Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхийг ирэх долоо хоногт томилно.

Жон Болтоны хувьд Иран болон Афганистаны асуудлаар Цагаан ордны тэргүүнтэй удаа дараа санал зөрөлдөж ирсэн юм. Болтон гэлтгүй өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Цагаан ордон, Хууль зүйн яам, Батлан хамгаалах яамны олон албан тушаалтан ерөнхийлөгчтэй үзэл бодол зөрөлдсөний улмаас ажлаа хүлээлгэн өгч байв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)