Сангидоржийн Саянцэцэгийг Монгол Улсын соёлын элчээр томилов

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сангидоржийн Саянцэцэгт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө. С.Саянцэцэг Монгол Улсаа хилийн чанадад сурталчлах, соёл урлаг түүхийн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллах юм.

Төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч С.Саянцэцэг Москва, Софи, Мексик, Мадрид зэрэг томоохон дуурийн театруудаас гадна сонгодог урлагийнхны дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм.

Тэрээр өөрийн фейсбүүк хуудаснаа "Миний сэтгэл их өндөр байна. Цаашид олон шинэ уран бүтээл хийж, олон сайхан шавь нартайгаа хичээн ажиллаж, гадаадад болон дотооддоо олон амжилтуудыг үргэлжлүүлэн хийхийг чармайн хичээнэ" хэмээн сэтгэгдлээ бичжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)