“Дулааны эрчим хүчийг худалдах худалдан авах” гэрээг шинэчилж байна

2019-2020 оны халаалтын улиралд дулаан худалдан авах гэрээг ирэх сарын 1-ний өдрийг хүртэл хийнэ хэмээн Улаанбаатар дулааны сүлжээ ХК-иас мэдээллээ. 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11- ний өдрийн 292 дугаар тогтоолоор Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч – Хэрэглэгч хоорондын “Аж ахуйн харилцааны дүрэм” гарсантай холбогдуулан өмнөх жилүүдэд хийгдсэн 10 жилийн хугацаатай болон 1 жилийн хугацаатай гэрээнүүд дуусгавар болж 2019-2020 оны халаалтын улирлын “Дулааны эрчим хүчийг худалдах худалдан авах” гэрээг шинэчилж байгаа аж.

Гэрээ хийхэд анхаарах зүйл: 

-Дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрөө бүрэн барагдуулсан байх.
-Дулааны шугам сүлжээ тоноглолд хийх засвар үйлчилгээг зохих журмын дагуу хийж, хангагч байгууллагаас өгсөн техникийн шаардлагыг биелүүлсэн  байх.
-Гэрээ хийхийг хүссэн албан хүсэлт авч ирэх (Дулаан авах болон хаах хугацааг халаалт, халуун ус салхивч гэсэн өөрт шаардлагатай төрлөөр тодорхой бичсэн)
-Хавсралтаар 2019-2020 онд дулаанаар хангагдах обьектийн хэмжээг барилга тус бүрээр гаргаж санхүүгийн тамга тэмдэгээр баталгаажуулсан байна.

Загварыг ЭНД дарж харна уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)