Эрчимтэй хөгжиж байгаа улсын иргэд их ажилладаг

-Хүмүүс амьдрах цаг хугацаагаа хэрхэн зарцуулж байна вэ-

Хөгжил буурай орны иргэд их ажиллаж, бага унтдаг гэсэн ойлголт өнөөгийн одоо нөхцөл байдалтай тохирохгүй болжээ. Өндөр хөгжилд хүрэх тусам унтах цаг нь багасдаг юм байна. Тэр тусмаа эрчимтэй хөгжиж буй орны иргэдийн нойр багасдаг, ядуу орны иргэд сайхан унтаж амардаг хачин үзэгдэл ч ажиглагдсан юм байна. Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер шөнө дөрөвхөн цаг унтдаг тухай англичууд гайхан ярилцдаг байв. Харин өдгөө олон иргэн Ерөнхий сайд асны амсаж байсан зовлонг эдлэх болжээ. Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагаас хийсэн нэгэн сонирхолтой судалгааны дүнг та бүхэнд толилуулъя. Их Британичуудын идэх, унтахдаа зарцуулдаг цаг дэлхийд хамгийн бага амардаг гэгддэг япончуудтэй зэрэгцсэнийг энэ судалгаанаас үзэж болох аж. Судалгаанд хамрагдсан орнуудаас францчууд идэх унтахдаа хамгийн их цаг гаргадаг болох нь ч харагдсан байна. Тэд идэхдээ америкчуудаас бараг хоёр дахин их цаг гаргадаг, “Ууж идэхдээ уургын морь шиг” улс юмсанж. Харин хамгийн урт цагаар ажилладаг нь мэдээж, япончууд болж таарчээ. Судалгаанд итгэх юм бол самуурайнууд урт цагаар ажиллахын зэрэгцээ үр хүүхдээ асрах, хувцас угаах, эцэг эхийн хуралд суух зэрэг “нэргүй ажил”-д ч хамгийн их цаг зарцуулдаг шоргоолж шиг хүмүүс болж таарах нь.

Уншигч та судалгааны дүнг маш ойлгомжтойгоор харуулсан дээрх хүснэгтийг ажиглаад өөртэйгөө харьцуулж үзээрэй. Монголчуудын дунд ийм судалгаа хийвэл ямар үр дүн гарах бол. Миний унтаж идэх цаг лав япончуудынхаас бага байна лээ. Шөнө ихэвчлэн 01.00 цагт, хөлбөмбөгийн тоглолттой үед түүнээс орой унтдаг ч 07.00 цагт босдог, өдөрт хоёр удаа хооллохдоо тус бүрт нь нэжгээд цаг зарцуулдаг гэж бодохоор япончуудыг хол орхихоор байгаа биз дээ. Тэгэхээр, хэтэрхий өрөөсгөл ч гэсэн танилынхаа хүрээнд судалгаа хийгээд “Манай улс эрчимтэй хөгжиж байгаа орон юм байна” гэсэн дүгнэлтэд би хүрлээ. Харин замын түгжрээнд өнгөрөөсөн цагаа “нэргүй ажил” гэх үү чөлөөт цаг гэх үү жаахан ойлгомжгүй юм даа. Сонирхолтой юм байна, өөрийгөө япончуудаас бага унтдаг, идэвхитэй нэгэн гэж мэдрэх. Та өөрийгөө өндөр хөгжилтөй орнуудын иргэдтэй хөл нийлүүлж яваа эсэхээ нэг шалгаарай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. mongolchuud ugaasaa hezee ch ajil hiij baigaagui undesten shdee. dandaa l belenchleh. mal hariuldag nertei tengeriin taallaar l heden malaa dagaal yavdag sdhe. er ni mash zalhuu um buteedeggui harin evdej ustgadag undesten.

    1 0 Хариу бичих
  2. Гол нь бүтээмж шүү дээ. Манай монголчууд ажлын байран дээрээ 8 цаг суудаг ч үр бүтээлтэй цагийг нь ялгаад харая гэвэл үсрээд 2 цаг л болдог. Германд, Японд, ер нь барууны оронд бол үр бүтээлтэй цаг нь дор хаяж 6 байна. Дээр нь цалингий нь авч ажиллаж байгаа юм чинь би бүтээлч байх ёстой гэсэн нэг тийм жудаг гэх юм уу ийм юм барууны орны хүн бүрийн мах цусанд шингэсэн байдаг. Халтуурдах, хуурах гэх юм бол шившиг ба толгойд нь орж ирэхгүй. Манайд бол яаж завсар зайгаар нь хувийн юмаа амжуулах вэ гэх юм үргэлж байна, ажилдаа хойрго хандана, сэтгэлээ ажилдаа өгч ажиллах явдал маш бага.

    1 1 Хариу бичих
    • Яааг үнэн, бүтээмж чухал. 24 цаг ажиллаад япон хүний 2 цагт хийх зүйлийг хийж байвал үүнийг млнгол хүнийг хөдөлмөрч гэх үү, япон хүнийг залхуу гэх үү

      0 0