Роналдуд бүх цаг үеийн шилдэг болоход 16 гоол оруулах л үлдлээ

 “Евро 2020”-ийн сорилго тэмцээний хүрээнд Португалын шигшээ баг Литвийг 5.1-ээр буулгаж авахад шилдэг довтлогч Роналду нь дөрвөн гоол оруулжээ. Ингэснээр түүний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглож оруулсан гоолын тоо 93-т хүч бүх цаг үеийн түүхэнд хоёрдугаарт бичигдэх болов. Энэ үзүүлэлтээр Ираны Али Даей /109 гоол/ тэргүүлдэг бөгөөд Роналдуд иран довтлогчийг гүйцэхэд 16 гоол л дутуу боллоо. Түүнээс гадна 40 дэх улсынхаа хаалгыг гоолоор мялаажээ. Тэрээр Литвээс өмнө 39 улсын шигшээ багийн хаалганд гоол оруулаад байв.

Роналду мөн шигшээгийнхээ бүрэлдэхүүнд 160 тоглолт хийсэн бөгөөд Европын дээд амжилтыг эвдэхэд 16, дэлхийнхийг эвдэхэд 24 тоглолт дутуу болоод байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)