Үндсэн хуулийн өөрчлөлтийг ирэх оны тавдугаар сарын 25-наас мөрдөнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим зүйл заалтаар найруулгын шинжтэй саналуудаар санал хураалгаж дууслаа. Ингэснээр төслийг хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгаж Төрийн байгуулалтын байнгын хороо руу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн эхийг бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас эхлэн мөрдөхөөр санал хураалгахад хуралдаанд оролцсон 60 гишүүнээс 56 нь дэмжиж 93.3 хувийн саналаар баталлаа.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)