Хүүхдийн спортын VI их наадмын 100 буудалт даамын тэмцээн эхэллээ

Монголын хүүхдийн спортын VI их наадмын зуун буудалт даамын тэмцээн эхэллээ. Зуун буудалт даамын спорт 2003 оноос эхлэн тус наадмын хөтөлбөрт орсон түүхтэй. Энэ удаагийн наадамд 18 аймаг, долоон дүүргийн 143 тамирчин 8-10, 11-13, 14-16 насны ангиллаар өрсөлдөж байгаа юм. Хан-Уул дүүргийн Ажилчдын соёлын ордонд зохиогдож буй тус тэмцээн гурван хоног үргэлжилж, бямба гаригт өндөрлөнө. Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг https://www.sportgames.mn/sports цахим хуудаснаас авах боломжтой юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)