ШИНЭ намыг бүртгэснээр Монгол Улс 34 намтай боллоо

Улсын дээд шүүх Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭ) намыг бүртгэжээ. Ингэснээр манай улс улс төрийн 34 намтай болж байна. Тус намын дарга Ж.Батзандан “Хасах 36 хэмийн хүйтэнд хамтдаа жагсаж, шударга ёсны төлөө тууштай зүтгэж яваа, мянга мянган гишүүд, дэмжигчдэдээ баярлалаа. Энэ бол бидний хамтын бүтээл. Бид Монголоо талцуулж хуваахгүйгээр дэмжигчдэдээ суурилж, нэгдмэл Монголын төлөө зүтгэнэ. Үндэсний эрх ашиг, шударга ёсыг дээдэлсэн шинэ Монголын төлөө хамтдаа урагшилцгаая” хэмээн намынхаа гишүүд, дэмжигчдэд баяр хүргэжээ. Намаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсэнтэйгээ холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар 15.00 цагаас Төрийн ордонд мэдээлэл хийх зар түгээлээ.

Одоогийн байдлаар манай улсад дараах 34 нам улс төрийн үйл ажиллагаа явуулж байна.

1.Монгол ардын нам /МАН/

2.Ардчилсан нам /АН/

3.Монголын ногоон нам /МНН/

4.Иргэний зориг ногоон нам /ИЗНН/

5.Монголын уламжлалын нэгдсэн нам /МУНН/

6. Монгол либерал ардчилсан нам /МЛАН/

7.Эх орон нам /ЭОН/

8.Монголын либерал нам /МЛН/

9.Бүгд найрамдах нам /БНН/

10.Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам /МЭҮН/

11.Монголын социал демократ нам /МСДН/

12.Ард түмний нам /АТН/

13.Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/

14.Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам /ЭЧХН/

15.Иргэний хөдөлгөөний нам /ИХН/

16.Хөгжлийн хөтөлбөрийн нам /ХХН/

17.Монголын ардчилсан хөдөлгөөний нам

18.Монгол ардын хувьсгалт нам /МАХН/

19.Хамуг Монголын хөдөлмөрийн нам /ХМХН/

20.Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/

21.Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/

22.Монгол консерватив нам /МКН/

23.Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/

24.Ард түмнээ хайрлая нам /АТХН/

25.Монголын хүний төлөө нам /МХТН/

26.Үнэн ба Зөв нам /ҮБЗН/

27.Зон олны нам /ЗОН/

28.Дэлхийн монголчууд нам (ДМН)

29.Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/

30.Их эв нам /ИЭН/

31.Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/

32.Миний Монгол нам /ММН/

33.Монгол шинэчлэлт нам /МШН/

34.Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. MAXH baihgui bna esvel bi algasaj hraad bna uu?????

    0 1 Хариу бичих