Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 0.3 хувиар өсжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 8 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.3 хувь, өмнөх оны эцсээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.3 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.1 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.5 хувиар  өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 8 дугаар сард өмнөх оны эцсээс 5.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.1 хувь (мах, махан бүтээгдэхүүн 32.8 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.4 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлэг 2.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Өмнөх сараас 0.3 хувиар өсөхөд орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 9.7 хувь, зочид буудал, зоогийн газрын бүлгийн үнэ 2.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)