Тусгай зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэсэн зөрчилд шийтгэл ноогдуулжээ

Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Дөлгөөн барс” ХХК-ийн хөнгөн блокны үйлдвэрийн халаалтын зуухны ашиглалтаас хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн байдалд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус үйлдвэр нь тусгай зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс хэрэглэсэн тул зөрчлийн шийтгэл оногдууллаа.

Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тогтоол гаргасан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)