Дэлхийн эрчим хүчний конгресст манай төлөөлөл оролцож байна

 Арабын Нэгдсэн Эмират Улсад энэ сарын 10-12-ны өдрүүдэд Дэлхийн эрчим хүчний XXIV конгресс хуралдаж байна. Уг конгресст манай улсын Эрчим хүчний сайд тэргүүтэй төлөөлөл оролцож байгаа юм. 


Дэлхийн эрчим хүчний конгресс нь 150 гаруй улс орны төлөөлөл оролцож буй дэлхийн эрчим хүчний хамгийн том нөлөө бүхий арга хэмжээ юм. Дэлхийн эрчим хүчний зөвлөл нь 1924 оноос хойш дэлхийн эрчим хүчний конгрессыг зохион байгуулж байгаа бөгөөд конгресс нь эрчим хүчний сайд нар, гүйцэтгэх удирдлагууд, бодлого боловсруулагч, салбарын мэргэжилтнүүдийн дунд дэлхийн улс орнуудын эрчим хүчний салбарын асуудлууд, өөрчлөлтүүд, шийдлийг хэлэлцэх, чиг хандлагыг тодорхойлдог дэлхийн тэргүүлэх арга хэмжээ юм. 90 жилийн түүхтэй энэхүү их хурал нь дэлхийн 20 гаруй хотуудад зохион байгуулагдаж иржээ.
Тус хуралдааны үеэр дэлхийн эрчим хүчний 250 гаруй шилдэг удирдагч нар болон 15,000 гаруй олон улсын эрчим хүчний хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүд оролцож байгаа бөгөөд дэлхийн 70 гаруй орны эрчим хүчний сайд нарын уулзалт, хэлэлцүүлэг болж байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дэлхийн эрчим хүчний сайд нарын хэлэлцүүлэгт оролцож, эрчим хүчний шилжилтийн нөлөө, бодлого болон эрчим хүчний бодлогыг сайжруулахад олон улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл зэрэг асуудлуудаар санал бодлоо илэрхийлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Тэндээс 10 хувь цохьчих боломж юу байна гээд л өлөн нүдлээд явж байгаа байхдаа, зальт үнэг.

    0 0 Хариу бичих
  2. Тэнь процнт оролцож хувиаа тохироод баахан гуйж яваад дэмий мөнгө үрж явна.

    1 0 Хариу бичих