НҮБ-аас Олон улсын Ардчиллын өдөрт зориулж мэндчилгээ дэвшүүлжээ

НҮБ-аас олон улсын Ардчиллын өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлжээ. Уг мэндчилгээнд Олон улсын ардчиллын өдрөөр Ардчилсан шилжилтийн 30 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж байна. Ардчилал нь бүх нийтийн үнэт зүйл бөгөөд юун түрүүнд хүмүүсийн асуудлыг энэ тэргүүнд тавих зүйл юм. Энэ нь оролцоо, эрх тэгш оролцоон дээр суурилсан бөгөөд энх тайван тогтвортой хөгжил, хүний ​​эрхийн үндсэн суурь юм. Эдгээр үнэт зүйлс, хүсэл эрмэлзэл нь хүмүүсийн амьдралд бодит байх ёстой.

Хүмүүсийн итгэл найдвар буурч, тодорхойгүй байдал нэмэгдсэн чухам энэ үед Олон Улсын Ардчиллын өдөр тохиож байна. Даяаршил, технологийн өөрчлөлтөөс үүдэж тэгш бус байдал нэмэгдэж байгаад хүмүүс бухимдаж байна. Шийдэгдэхгүй байгаа мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлтөд яаралтай хариу арга хэмжээ авагдахгүй байгаа байдал, шударга бус байдал зэрэг нь иргэдийн орон зайг хумигдуулж байгааг харж байна. 

Ардчиллын өдрийг тэмдэглэхдээ бүх засгийн газруудыг идэвхтэй, бодитой, утга учиртай оролцохыг хүндэтгэн уриалж байна. Үүнийг хийхийн төлөө шаргуу хичээнгүйлэн ажиллаж байгаа та бүхэнд баяр хүргэе. Монгол Улс энэхүү чухал цаг үеийг мэдэрч, энэ замаар үргэлжлүүлэн явж байгаад дахин баяр хүргэе гэжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)