Сурагчдад биеийн тамирын хослол "шахан" зээлээр өгч байжээ

Хан-Уул дүүргийн 13-р хороо Шувуун фабрикт байрладаг 26-р сургуулийн 1-5 ангийн бүх хүүхдүүдэд 40.000, 6-12 ангийн бүх хүүхдүүдэд 57,000 төгрөгөөр сургуулийн захиргаа заавал ав гээд чанар материал муу биеийн тамирын хувцас шахаад байна гэх гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар тус сургууль нь сурагчийн биеийн тамирын хувцсыг жигдрүүлэх  зорилгоор “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК-тай гэрээ хийж,  худалдан борлуулж байсан нь тогтоогдлоо.  Тус компани нь 26 дугаар сургуулийн 1-5 дугаар ангийн 297 хүүхдэд 40.000 төгрөгөөр, 6-9 дүгээр ангийн 170 хүүхдэд 45.000 төгрөгөөр биеийн тамирын хувцас зээлээр өгч, 9 дүгээр сарын 12-ны байдлаар нийт 69 хүүхдээс мөнгийг нь  авсан байна.

Энэ хичээлийн жил эхэлсний дараа НМХГ-ын шалгалтаар “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн хүүхдүүдэд 40 мянган төгрөгөөр бие тамирын хувцас худалдан борлуулж байсан нь тогтоогдож үйл ажиллагааг зогсоосон юм. 

Хяналт шалгалт үргэлжилж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)