Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт  “Туушин” зочид буудалд Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэний 30 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улс-Ардчиллын замаар 30 жил”, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн хурал болно.

10:00 цагт BLUE SKY-д Эрүүл мэндийн салбарын Хөдөлмөрийн яармаг зохион байгуулагдана.

10:00 цагт "Өгөөмөр" хотхоны орц, гарцны маргаантай байгаа асуудлаар болон иргэдээс зөвшөөрөлгүйгээр автомашины зогсоол болгосон асуудалтай холбоотойгоор оршин суугчдын гомдол саналын дагуу Хотын удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс газар дээр нь очиж ажиллана.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдөр нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ , явган хүний зам талбай, орц гарц хаасан зөрчлүүдийг албадан буулгана.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)