Мадуро өөрийг нь хөнөөх 10 төлөвлөгөөг Колумб улсад боловсруулж байгаа гэж мэдэгдэв

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийнх нь амь насанд халдах нарийн төлөвлөгөө боловсруулж байгаа гэж хөрш Колумб улсын эрх баригчдыг буруутгав. Мадурогийн хэлснээр Хойд Америкийн империализм болон Колумбын Ерөнхийлөгч Иван Дюкэ түүнийг хөнөөхийг хүсч байгаа ажээ. Тэд үгсэн хуйвалдаж, аллага үйлдэх арван төлөвлөгөө боловсруулж байгаа гэж нэмж хэлэв.

"Улс ард түмэн минь намайг хамгаалж байгаа учир би 100 илүү наслах болно" хэмээн Ерөнхийлөгч мэдэгдлээ. Мөн Колумбыг аллага хийхийг бэлдэж байгааг нотолж чадна гэж тэмдэглээд Венесуэл энэхүү нотолгоог олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулна гэжээ.

Мадуро өмнө нь Колумб улс Венесуэлтай дайн эхлүүлэхийг хүсч байгаа хэмээн мэдэгдэж байсан юм. Есдүгээр сарын 10-28-ны хооронд Колумбын хил дээр томоохон хэмжээний цэргийн сургуулилалт хийхтэй холбогдуулан Венесуэл гаднын түрэмгийллийн эсрэг хил орчмын бүс нутагт улбар шар өнгийн аюулын түвшинг зарлаад байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Айхад аргал хеделне гэж

    0 0 Хариу бичих