"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг сунгах тухай асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр хоёр Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаантай. Байнгын хороод болон чуулганаар намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Энэхүү онцгой дэглэмийн хугацаа нь энэ сарын 6-нд дуусаад байгаа юм.

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудал. 

12.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан:

  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудал;
  • УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)