НҮБ-ын Хүний эрхийн хороо АНУ-ыг буруушаажээ

Энэ сарын 10, 11-нд НҮБ-ын Хүний эрхийн хорооны 42 дахь чуулган болж Хүний эрхийн ажил хариуцсан дээд албан тушаалтны тайлангийн талаар ерөнхий шүүмжлэл өрнүүлсэн байна. Уг тайланд Засгийн газрын бус байгууллагууд өрнийн орнуудын хүний эрхэнд халдсан үйл ажиллагаа явуулсныг шүүмжилжээ.

Дэлхийн Энх тайвны хороо, "АНУ Венесуэл зэрэг Латин Америкийн орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй нь НҮБ-ын дүрмийг зөрчиж, улс орны бие даасан, бүрэн эрхэнд халдаж байгаа хэрэг юм" гэжээ. Олон улсын эвлэрлийн холбоо, "Өрнийн зарим орны цагаачдын хүүхдийг төмөр сараалжинд тусгаарлаж, цагаачдын гэр бүлийг албаар салган, тэднийг хөлөг онгоцноос нь буулгахгүй, дайны үймээнтэй бүсэд хүчээр буцаах зэрэг цагаачдын эрхэнд халдсан үйл ажиллагааг зэмлэн буруушааж байна" гэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)