ЮНЕСКО-ийн хэлэлцүүлэгт сэтгүүлч Х.Наранжаргал оролцжээ

Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийг жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил тус өдрийг угтан ЮНЕСКО Малайз улсын Харилцаа холбоо, мультимедиан яамтай хамтран анх удаа "UNESCO Open Talks on Access to Information: Leaving No One Behind" сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулжээ. Тус үйл ажиллагаанд Сингапур, Лебанон, Малайз, Индонези болон Монгол Улсаас зочин илтгэгч нар оролцсон байна. Манай улсаас ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга, "Глоб Интернэшнл" төвийн тэргүүн Х.Наранжаргал оролцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)