10 мянган айлыг орон сууцжуулна

Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн 1, 2 дугаар үе шаттай уялдуулан Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд 10 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа аж. Мөн төслийг Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая амдолларын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Дэвшилтэт технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээс санхүүжүүлэх юм байна.

Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү нь 0.25 хувь  бөгөөд зээлийн хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Тус зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл аж.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Honogiin hooloo yaj bolgii gj bga humuus yaj geree bairaar solikh yum ve

    0 0 Хариу бичих
  2. Хэзээнээс хэрэгжих вэ

    0 0 Хариу бичих
  3. нээрээ л сонгуульд ялахын тулд юу ч гэж худлаа шааж байж мэдэх өөдгүй гарууд даа, энэ улстөрч гээд байгаа гарууд ... одоо ч үнэндээ итгэх итгэл байхгүй болж бна шүү, 90 оноос хойш үргэлж АН-ын төлөө санал өгсөн дөө, гэтэл одоо эд нарын байж байгааг хар ... за МАН ч гэсэн ялгаа байхгүй адилхан л лаларууд

    0 0 Хариу бичих
  4. Hoshgiruulah gej bna, buu itgeerei, shilnii tsaanaas chiher doloolgoh gej baina, tegeed songuulid sanaliig chini luivardah gej baigaan, MANgaruudaas yu ch garahgui, chuham unen shuu

    0 0 Хариу бичих