Франц улс “Google”-ийг 500 сая еврогоор торголоо

Францын татварын алба “Google” корпорацийг татвараас бултсан хэмээн үзэж, хуулийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байсан билээ. Тэгвэл “Google” корпораци дөрвөн жил гаруй шалгуулсны эцэст зөвшилцөх шийдвэр гаргажээ. Францын Прокурорын газрын мэдээлснээр, “Google” 500 сая еврогийн торгууль төлөх болжээ. Мөн 465 сая еврог нэмэлт татвар хэлбэрээр төлөхөөр болсон байна. Ингэснээр “Google”-ийн төлөх нийт мөнгөн дүн нь бараг тэрбум евро болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.  

Франц улс “Google”-ийг 2015 оноос эхлэн улсад нь явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогоо нууж, дутуу мэдүүлж байсан гэж буруутгасан юм. “Ройтерс”-т мэдэлэл өгсөн “Google”-ийн өмгөөлөгч “Бид зөвшилцөх хэлбэрийг сонгосон ч буруутай гэсэн үг биш. Бид Франц улсын бүх хууль журмыг дагаж мөрдөж байсан” хэмээн мэдэгджээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)