"Эрдэнэт"-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцлээ. Зургаан сарын хугацаанд тогтоосон энэхүү онцгой дэглэмийн хугацаа нь энэ сарын 6-нд дуусаад байгаа юм. Засгийн газар дахин зургаан сараар сунгах саналаа УИХ-д өргөн барьсан юм. УИХ уг саналыг нь дэмжиж тогтоолыг баталлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)