Ерөнхий сайд улаанбуудайн урамшууллыг нэмж, 100 мянгад хүргэнэ гэдгээ мэдэгджээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Ч.Улаан нар энэ амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутаг буюу Төв, Сэлэнгэ аймагт ажиллахаар болсон. Тэд өнөөдөр Төв аймагт ажиллаж байна.
Энэ жил улсын хэмжээнд 340 мян га-д үр тариа тариалсан бөгөөд 400 мянга орчим тонн улаанбуудай хураахаар төлөвлөжээ. Ингэснээр улаан буудайн гурилаар дотоодоо бүрэн хангах боломж бүрдэх юм байна. Төрөөс хүнсний хангамжийг сайжруулах үүднээс улаанбуудайн урамшууллыг тонн тутамд нь 50 мянган төгрөгөөр тооцон олгож ирсэн. Харин энэ жил улаанбуудайн урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж, 100 мянгад хүргэнэ гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа мэдэгджээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.
Uguuu 2019/09/15
Songuuli yamar ert ehelj bnaa.
0 0 Хариу бичихehleed ooroo l zai tavij ogmoor baina 2019/09/14
ene sagsuu hariin ail hudlaa burahiig ter gehev dee. Zasag sanal asuulgiinhaa zardliig diilehgui geed gonshitsgooson yugaaraa uramshuulal nemeh yum be? Heden saidnaa buruu zovgui shulsee uilchuuleed uls orond gai bitgii tari zail l geh bololtoi haa baisan 2020 ond sanhuujuuleh ajliin tuhai onoodor hun zagnaad yadag yum. 20 ond ooroo haana ch yavaa bilee dee.eerh medeltei baih ch yum uu ugui z uu. ih solioroh yum.Ingej baigaa galzuurchihbii dee? Hondlongoog harj baihnaa ni ingej yamarch tootsoo sudalgaagui olon tumend taalagdah sanaatai cetgeliin hoorloor ayrisan zarim asuudlaa martachihsan yavj ch medne.gaihah yumgui hoohruu gar nii nuugui helehed ooroo zailmaar baina doo
0 0 Хариу бичихzochin 2019/09/14
1га газраас дөнгөж 11 центнер ургац авч ,газар нутгийг доройтуулж цөлжүүлж байгаа тариаланчидад урамшуулал мөнгө өгнө гэж юу гэсэн үг вэ? Харин эсрэгээрээ тариа тарихыг нь хориглох хэрэгтэй. Ингэж хойч үеэ хорлож өнөөдрийн татвар төлөгчдийн мөнгийг цуслахаа боль. 1га газраас 20 центнэрээс дээш авсан аж ахуйн нэгжүүдийг урамшуулж явахгүй бол тариаланч нэртэй мафи сүлжээ нэг талдаа газар нутгийг цөлжүүлж нөгөө талдаа төсвийн мөнгийг тэрбумаар нь залгиад сурчихжээ. Одоо олон улсын жишиг 1 га газраас 30- 40 центнэр ургац авч байна. Манайхан газраа бордох, ургацын чанараа сайжруулах тухай бодохоо больсон, яагаад гэвэл засаг зүгээр л мөнгө өгдөг болохоор. Ингэж газраа сүйтгэж байхаар хамаагүй хямд чанартай буудай импортоор авсан нь дээр. Энэ их тариалангийн газар дээр малаа малалвал хамаагүй эдиын засагын ашигтай байна
1 0 Хариу бичихЗочин 2019/09/14
Төмс хүнсний ногоо жимс жимсгэний тариалан эрхлэгчдэд урамшуулал олгох эрх зүй нь байгаа хирнээ олгодоггүй жижиг тариаланчдаа анхаарч дэмжмээр байна
1 0 Хариу бичих