Улаанбаатарт 13 градус дулаан байна

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүхэн байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс малчид, иргэд, тариаланчид,хадланчидад зориулан гаргасан мэдээнд дурьдсан байна.

2019 оны 09 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.Салхи говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)