Цагаан хаданд гарсан галыг шуурхай унтраажээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Цагаан хад орчимд өчигдөр гал гарчээ. 

Орон нутаг дахь эх сурвалжаас энэ талаар тодруулахад, гурван айлын гэр, Шланз марзийн автомашин , приус 30 маркийн автомашин галд өртсөн. Шуурхай арга хэмжээ авч галыг яаралтай унтраасан тул хохирол бага гарсан гэсэн мэдээллийг манай сэтгүүлчид өглөө. 

Одоогоор гал гарсан шалтгаан нөхцлийг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа аж. Галын улмаас хүн бэртэж гэмтээгүйг мөн эх сурвалж хэлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)