Г.Занданшатар: УИХ тарж, ард нийтийн санал асуулгатайгаа хамт сонгууль явуулах хувилбарыг ярьж байгаа

Ард нийтийн саналыг авахаар төлөвлөж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эх бэлэн болсон. Ард нийтийн санал асуулгад 29 тэрбум төгрөг зарцуулж, ирэх аравдугаар сарын 30, 31-нд зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэхдээ энэ бол зөвхөн санал төдий байгаа асуудал. Учир нь, УИХ ард нийтийн санал асуулгыг яг хэзээ, хэрхэн зохион байгуулах, ямар хэмжээний зардлаар хийх, санхүүжилтийг нь хаанаас гаргах зэрэг асуудлаа шийдвэрлэсэн тогтоолоо батлаагүй байна. Тодруулбал, ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, төсвийн асуудал нь тодорхой бус байна гэсэн үг. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж ярилцахдаа энэ тодорхой бус асуудлаа хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн юм.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Санал асуулгаар дэмжигдэхгүй, эсвэл ирц хүрэхгүй бол үүнд зарцуулсан цаг хугацаа, хөрөнгө санхүү ямар ч үр дүнгүй болж хувирна. Энэ эрсдэлийг хэрхэн тооцож байгаа вэ?

-Зардал мөнгийг хэмнэх, ирцийг хангах нэг аргыг бид бодож байна. Гэхдээ энэ асуудал одоохондоо тодорхой бус байгаа учраас энд ярихгүй. Нөгөө талаараа сурталчилгаа сайн хийх хэрэгтэй. Би саяхан нэг захирамж гаргасан. Энэ бол УИХ-ын гишүүд долоо хоногийн хугацаанд тойрогтоо ажиллаж ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж буй эхийг олон нийтэд сурталчлан таниулах ажил хийх тухай захирамж. Мөн төрийн байгууллагууд болон намуудын төлөөллийг оролцуулж ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах комисс байгуулж байгаа. Энэ шийдвэр маргааш (өнөөдөр) албажиж гарна.

-Одоо ард нийтийн санал асуулга явуулна. Удалгүй ард нийтийн санал асуулгад зарцуулах зардалтайгаа адилхан хэмжээний санхүүжилт гаргаж сонгуулиа зохион байгуулна. Ингэж ойр ойрхон зардал гаргаж байхаар УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамтад нь хийвэл зардал хэмнэх юм биш үү?

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд энэ асуудал яригдаж байгаа. Энэ бол боломжит хувилбар. Ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс ийм санаачилга гаргая гэж ярьж байна. Гэхдээ улс төрийн үр дагаварын хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангах, цаашдаа ийм асуудал байнга хөндөгддөг болох вий гэх мэт эрсдэлүүдийг тооцож байж шийдэх асуудал.

-Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолоо батлахгүй байгаа нь үүнтэй холбоотой гэсэн үг үү. Эсвэл санал асуулга явуулах зардлаа хэрхэн буулах, санхүүжилтийг хаанаас гаргахаа шийдэж чадахгүй байгаатай холбоотой юу?

-Ард нийтийн санал асуулга явуулах зардлын хэмжээг бууруулахыг Сонгуулийн ерөнхий хорооноос шаардаж байгаа. Бүх зардал нь нийлээд 30 тэрбумд хүрэх тооцоо гарчихаад байна шүү дээ. Санал асуулга зохион байгуулах бүх байгууллага зардлаа бууруулах ёстой. Мөн цаг агаарын нөхцөл байдлыг судлаад санал асуулга явуулах товоо тодорхой болгоно. Цаг уур, орчны шинжилгээний газар цаг агаарын нөхцөл байдлыг ирэх (энэ) долоо хоногт нарийвчилж гаргаж өгнө. Үүнээс гадна дээр ярьсан хувилбар тодорхой болсны дараа ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолоо батална.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. МАН ынхан бүгд гэмт хэрэгтнүүд. Их хурал тарангууд шоронд орох нь орж алуулах нь алуулна дааа. Муусайн луйварчид хохь нь дээ. Ард түмэнд их өртэй хулгайчид шүү.

    0 0 Хариу бичих
  2. Боломжоо ашиглаж чадаагүй бол одоо яахнав дээ. АН ын хоронд унаж УИХ ыг тарааж тэнэгтэвдээ . Намынхаа нэрийг гутаасан хуралдаа суудаггүй гишүүдтэйгээ хариуцлага тооцож 20 онд сонгогдох эрхийг нь зоригтой хасаж байж танай нам өөр болно шүү. Миеэгийн хүмүүс сайхан шавар хааж бна даа

    0 0 Хариу бичих
  3. МАН бол ямар ч байсан ард түмнээ бодож хийдэг нам л даа. АН-ынхан шиг цөмийг нь хувааж авчихаад дараагийн хүмүүстээ булхайгаа чихээд мулайгаад сууж чадахгүй шүү. Ийм зоригтой шийдвэр гаргаж чадсан юм чинь гарцыг харж л байгаа. Дахин өгөөд үзэх хэрэгтэй 4 жилээр солиод байдаг нь хүмүүст идэж уух боломжийг л бүрдүүлээд байна.Одоо МАН-ыг сонгоод муу луйварчдыг нь цэвэрлээд өгвөл төр цэвэршинэ гэж бодож байгаа

    0 0 Хариу бичих
  4. Zandanshamar dargaa одоогийн ундсэн хуулийг косметикдсэн болоод батлавал ард тумнийг хуурч хулгайч нарын боолчлолыг улам бататгасан хэрэг болно. Ундсэн хуулийг бид нухацтай оорчилж чадвал нийгэмд хуримтлагдсан хямралыг цус асгаруулалгуй давж гарч чадна. Одоо олон тумэн хэрсуу болсон. Ундэсний аюулгуй байдлын толоо уймээн самуунаас зайлсхий гэх мэт гое угтэй тархи угаалтад хууртагдахгуй. Ундэсний аюулгуй байдал бол хэдхэн хулгайчийн аюулгай байдал биш 3200 мянган монголчуудын аюулгуй байдал юм аа. Монгол ундэстэн одроос одорт суйрэл руу явж байна. Шаардлагатай бол ямар ч унэ цэнээр уунийг зогслоох хэрэгтэй болно. Тиймээс олон тумнийг хулхидаад хуураад онгорч болно гэж битгий бодоорой. Гашуун ур дагаварт хургэх эрсдэлтэй.

    2 0 Хариу бичих
  5. tanai namd 65 suudal ugsun yostoi yu ch hiij chadsangui dee hulgaichuudaa

    0 0 Хариу бичих
  6. ankhnaasaa buruu togtoltsooruu orson. Huulichid 76 d ner devshih heregtei. Duuchin buh uyaach setguulchid huuli batlaj chadahgui. yostoi baas. zasgiin gazar ni harin mergejliin saiduudaa tomilo. turd negch biznes hiidgui humsuudiig shuuj songoj tomilno. ene uls sunuluu hulgaichuudaa

    0 0 Хариу бичих
  7. Odoo ardchilsan namaa songnoo yadin

    0 0 Хариу бичих
  8. Дараагийн их хурлаар үндсэн хуулиа өөрчилвөл дээр юм байна даа. Дараагийн их хурлыг сонгохдоо хамт үндсэн хууль өөрчлөх олон гишүүнийг 3 сарын хугацаатай хамт сонгоод шийдвэл зөв болно доо

    0 0 Хариу бичих
  9. Ene ih mungiig hii salhind hiisgesnees ene huvilbar boloh l asuudal zuvhn vndsn huulind uurchilt oruulna gevel ene ih mungu salhind hiisne hiisne

    0 0 Хариу бичих