Д.Номин-Эрдэнэ эрэгтэйчүүдийн их мастер цол хүртлээ

Монголын шатрын спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх чухал үйл явдал өчигдөр тохиожээ. Шатрын спортын ОУМ Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ эрэгтэйчүүдийн их мастер цол хүртсэн анхны эмэгтэй шатарчин болов.

ОУШХ 1950 онд 27 хүнд Их мастер, 94 хүнд ОУМ, 17 хүнд эмэгтэйчүүдийн их мастер цол хүртээсэн байдаг. Үүнээс хойш 1612 эрэгтэй шатарчин шатрын спортын оргил цолыг хүртээд байна. Эмэгтэй шатарчдаас ЗХУ-Гүржийн алдарт шатарчин Нона Гаприндашвили аварга эрэгтэйчүүдийн их мастер цолыг анхлан  хүртсэн бөгөөд түүнээс хойш энэ цолыг ердөө 37 эмэгтэй аваад байгаа юм. Тэгвэл энэ тоотой хэдхэн шатарчдын тоонд Монгол Улсын тамирчин Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ багтаж, эх орныхоо нэрийг дуурсгав.

Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ нь таван наснаасаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 10 настайдаа өсвөр үеийн дэлхийн аварга болж, 15 настайдаа эмэгтэйчүүдийн их мастер, эрэгтэйчүүдийн Олон улсын мастер цол хүртсэн юм.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)