Ёс зүйн дэд хороо Ө.Энхтүвшин гишүүний асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 14.00 цагаас хуралдаж, УИХ-ын гишүүний ёс зүйн талаар хэлэлцэхээр товлоод байгаа юм. Ёс зүйн асуудлыг нь хэлэлцэх гэж байгаа УИХ-ын гишүүн нь Ө.Энхтүвшин сайд юм байна. Учир нь, Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөл батлах үеэр сайд нарын картыг сугалж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Ө.Энхтүвшин гишүүн танхимынхаа сайд нарын картыг сугалж авсан нь ёс зүйгүй үйлдэл болсон гэж үзсэн учраас ийнхүү түүний асуудлыг Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Гэхдээ Ө.Энхтүвшин сайд чуулганы хуралдааны төгсгөлд яагаад сайд нарын картыг сугалж авснаа тайлбарласан юм. Тэрээр “Засгийн газраас өргөн барьсан Замын-Үүдийн чөлөөт бүстэй холбоотой асуудлыг чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсангүй. 30 шахам жил яваагүй энэ асуудлыг явуулах гээд байгаа юм. Азийн хөгжлийн банк санхүүжилтэд нь зориулж 30 сая ам.доллар өгөх гээд манай энэ  шийдвэрийг хүлээгээд байгаа юм. Үүнд ямар нэгэн хувийн сонирхол байхгүй. 30 жил яваагүй юмыг явуулъя л гэж байгаа юм. Яагаад гэвэл, та бүхэн үүнийг шийд гэж л намайг сайд болгосон шүү дээ. Сайд нарын картыг сугалсан нь үүнтэй холбоотой юм шүү. Засгийн газар бэлэн төслөө өргөн мэдүүлчихсэн байхад хэлэлцэхгүй гээд эсэргүүцсэн учраас ийм үйлдэл гаргалаа” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Замын үүдийн санхүүжилтийг шийдвэрлэхийг хойш тавиад байгаа УИХ-н даргыг л ёс зүйн хороогоор оруулмаар байна.

    0 0 Хариу бичих
  2. ta mahnii une 1200 bolcloo geed id uvliin huitneer jagsaj buun sur zaralsan. odoo 14 15 myanga bolchood baihad yostoi usand hayasan chuluu shig alga boljee. ta nar zugeer l bitgii show jujig shaa gej helii daa

    0 0 Хариу бичих
  3. зөв л зүйл болсон бна ш дэ, юуны ёс зүй байдаг юм.

    0 0 Хариу бичих
  4. Уг нь тухайн асуудлыг нь шийдчихвэл болох юм биш үү?

    1 0 Хариу бичих
  5. Уг нь бол зөв зүйлийн төлөө тэмцсэн байна. Монголын импортын бараг 70-80% энэ боомтоор орж ирж байгаа. Тэрийг нь олон улсад байдаг жишиг шиг болгодоггүй юм гэхэд ядаж дөхүүлээд өгий гээд санхүүжилтийг нь шийдсэн байхад юунд нь хойшлуулаад байдаг юм. Нус наах гээд аргаа олж ядаад байдаг юм уу? 5 км-н цаана Эрээн гээд бүхэл бүтэн хот байна. Бүр Эрээн-1, Эрээн-2 гээд. Тэгээд дээр нь Хятад машинууд нь Монголын хил гэрээд хэцүү замаар яваад байна гээд Замын-Үүдийн дотор дөрвөлжин тойрог замыг нь Хятадын тал тавиад өглөө. Тэрнээс хойш манайхан наад талдаа зам хэр зэрэг барив?? Сошиал дээр байсан явган зорчигчид ачаагаа чирээд явах зам байхгүй гээд л зураг байсан. Асуудалд хурдан шуурхай хандмаар юм. Төсөвлөсөн үнэ чинь хоног тутамд зорьсон ажилд нь хүрэлцэхгүй болоод байна. 30 жил хүлээгдсэн ажил гэнэ??? энэ хугацаанд бараа материалын үнэ, ажиллах хүчний үнэ бүгд л хэд нугаларсан. Дээр нь дарга нарын хусах сонирхолтой дүн нь хүртэл хэд нэмэгдсэн.

    1 0 Хариу бичих
    • Enhtuvshing buruu yum yarilaa gej hen ch buruutgaagui ee!Zasgiin gazriinhaa gishuudiin erhend buduulgeer haldsan tuhaid ni es zui yarih ni yu ni buruu gej. Said nar bugd eruul saruul ooriin uhaantai baigaa sh dee hariutslagaa buren uureh chadvartai baihad ni tednii kartiig suglah ni alban tushaaliin darahguilal, bas ug heleh,sanalaa ogoh erhiig mash buduulgeer zorchson uildel tul zohih zemiig ogoh ni zov oo

      0 0
    • Enhtuvshing buruu yum yarilaa gej hen ch buruutgaagui ee!Zasgiin gazriinhaa gishuudiin erhend buduulgeer haldsan tuhaid ni es zui yarih ni yu ni buruu gej. Said nar bugd eruul saruul ooriin uhaantai baigaa sh dee hariutslagaa buren uureh chadvartai baihad ni tednii kartiig suglah ni alban tushaaliin darahguilal, bas ug heleh,sanalaa ogoh erhiig mash buduulgeer zorchson uildel tul zohih zemiig ogoh ni zov oo

      0 0
  6. Нэг их ёс зүйгээр хэлэлцээд сүйд болоод байх юм байхгүй шүү дээ.Тэр асуудлыг л шийдэх ёстой.Их хурал үндсэн асуудлаа хэлэлцэхгүй орхичихоод дүвчигнэх хэрэггүй

    0 0 Хариу бичих