Орост хэн хамгийн өндөр цалин авдаг вэ

ОХУ-ын Хөдөлмөрийн яам улс оронд байгаа хамгийн өндөр цалинтай ажлын байруудыг нэрлэжээ.

Орос улсад загас агнуурын салбарт засварчин механикийн ажлын байр хамгийн өндөр цалинтайгаар тодорчээ. Энэ ажлын байранд дээд тал нь сард 430 000 рублийн цалин амалдаг байна. ОХУ-ын Загас агнуурын зөвлөлийн тэргүүн Сергей Гудковын хэлснээр, дээрх мэргэжлийн ажилчдын сарын дундаж цалин 200 000 рубль байдаг аж.   

Хоёрдугаар байрт онгоцны нисгэгч орсон байна. Гуравдугаарт, газрын тос олборлох үйлдвэрт инженер, удирдах албан тушаал орсон байна. Энэ ажлын байранд зард 330 000 рублийн цалин амалдаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)