Г.Баярхүү хоёрдугаар тойрогт яллаа

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ ОХУ-д үргэлжилж байна. 20 дахь удаагийн тус тэмцээнд Монголоос үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлагад долоон ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа юм.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 69 кг-д өрсөлдсөн “Ширэн бээлий” клубийн тамирчин Г.Баярхүү эхний тойрогт гоц мөргөсөн. Хоёрдугаар тойрогт Тайваний боксчин Пан Хун-Минийг 5:0-ээр яллаа. Тэрбээр дараагийн тойрогт Йордан, Энэтхэгийн тамирчдын ялсантай нь өрсөлдөнө.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)