Д.И.Менделеевийн химийн үелэх системийн 150 жилийн ойг тэмдэглэжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд химийн элементийн үелэх систем зохиогдсоны 150 жилийн ойн арга хэмжээ болж өнгөрчээ. Энэхүү ойг тохиолдуулан Монгол Улсын нийт химичдийн дунд хоёр өдрийн спортын тэмцээн зохион байгуулагджээ. Энэхүү тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар "Грийн химистри" ХХК-ийн хамт олон ажилласан байна. Тэмцээнд 58 байгууллагын 760 тамирчин амжилттай оролцсон байна.Тус арга хэмжээний талаар “Эрдэнэт үйлдвэр" ХХК-ны химийн бодис хариуцсан мэргэжилтэн Р.Улаанхүү "Монгол Улсын нийт химичдийн дунд ийм сайхан спортын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаад миний хувьд сэтгэгдэл маш өндөр байна. Нийт химичдэдээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Химийн шинжлэх ухаан буюу химийн салбар гэдэг бол улс орны хөгжилд ашиг тус авчирсан салбар юм. Мал аж ахуйн хими, газар тарилангийн хими, хүнсний хими, нефтийн хими, уул уурхайн хими гээд химийн шинжлэх ухаан ороогүй салбар Монгол Улсад одоо алга байна. Мал аж ахуй, газар тариалан, уул уурхай гээд химийн бүх түүхий эд нь манай улсад байна. Мөн химийн салбарын бүх мэргэжилтэн боловсон хүчин нь байна. Шаардлагатай зүйл нь төр засгийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлж манай салбарт тодорхой бодлого хэрэгжүүлвэл жижиг дунд үйлдвэрлэл төвөггүй хөгжих цаг нь ирчихсэн байгаа юм. Монгол Улс шавхагддаг, дуусдаг баялаг болох дан ганц уул уурхайн салбар дээр түшиглэн хөгжлийн бодлогоо барих биш хими, химийн шинжлэх ухааны салбарт тодорхой хөрөнгө оруулалт хийж төрийн бодлого хэрэгжүүлбэл мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбар маань аяндаа хөгжиж Монгол улсын эдийн засагт том түлхэц өгөх юм" хэмээн ярилаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)