Гавьяат тамирчин Э.Содномпилжээ дээд амжилтаараа Гиннесийн номд бичигджээ

Паралилимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ пауэрлифтингийн дээд амжилтаараа Гиннесийн номд бичигджээ. Тэрээр энэ жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилсэн юм. Ингэхдээ өөрийн өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтыг гурван кг-аар ахиулсан байна. Тиймээс түүний амжилтыг албан ёсоор Гиннесийн номд бүртгэж авчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ХӨДӨЛМӨРИЙН БААТАРЫГ НЬ ӨГӨӨ

    0 0 Хариу бичих