Нурсултан 2019: Өнөөдөр манай дөрвөн бөх дэвжээнд гарна

“Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. Өнөөдөр 50, 53, 55, 72 кг-ын жингийн барилдаанууд болох бөгөөд манай улсаас ОУХМ Цогт Очирын Намуунцэцэг /50 кг/, МУГТ Эрдэнэчимэгийн Сумьяа /53 кг/, Бат-Очирын Болортуяа /55 кг/, МУГТ Банзрагчийн Оюунсүрэн /72 кг/ нар дэвжээнд гарна.

Ц.Намуунцэцэг эхний тойрогт ОХУ-ын бөх Екатерина Полешуктай, Э.Сумьяа Камеруны бөх Жосеф Эммелин Эссомбе Тиакотой, Б.Болортуяа Энэтхэгийн Лалита Лалитатай, Б.Оюунсүрэн Тэгшитгэлд БНХАУ-ын бөх Палиха Палихатай тус, тус барилдана.    

Өнөөдрийн тэмцээний хуваарь:
10:45-11:15 - Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын эхний өдрийн жин үзэлт, эмчийн үзлэг
13:00-17:00 - Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын жингийн урьдчилсан барилдаан
17:00-17:30 - Эмэгтэйчүүдийн 57, 59, 65, 76 кг-ын жингийн сугалаа
18:45-19:45 - Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ямар сувагаар гарах вэ.

    0 0 Хариу бичих
  2. Garah tv gee bich

    0 0 Хариу бичих
  3. ямар тв гээр гарах вэ

    0 0 Хариу бичих