Францын Үндэсний ассамблейн даргыг байцаажээ

Франц улсын Үндэсний Ассамблэйн дарга Ричард Феррандаас 1998-2012 онуудад хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрээ хэлэлцээртэй холбоотойгоор байцаалт авчээ.

Ерөнхийлөгч Эммануэль Макроны ойрын хүн гэх Феррандыг хувийн ашиг сонирхолоор шийдвэр гаргасан байж болзошгүй гэж үзэн, албан ёсоор мөрдөн байцаалтыг эхлүүлсэн тухай Францын Би Эф Эм телевиз мэдээллээ.

Ферранд нь 1998 оноос 2012 онуудад Франц улсын баруун хэсгийн томоохон эрүүл мэндийн даатгалын байгууллагыг удридаж байхдаа өөрийн хамтрагчид санхүүгийн хөнгөлөлттэйгөөр түрээсийн гэрээ байгуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

2018 оны 9 дүгээр сараас эхлэн Үндэсний Ассамблэйн даргын албан тушаалыг хашиж эхэлсэн Ферранд нь Ерөнхийлөгч Макроны сонгуулийн компанит ажлыг удирдан явуулж байв. Харин түүнд холбогдох хэргийн талаар тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Сибет Ндаэ ямар нэгэн тодорхой хариулт өгөөгүй байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)