Екатеринбург 2019: Э.Цэндбаатар, Б.Чинзориг, Б.Баярхүү нар өнөөдөр тулалдана

ОХУ-ын Екатеринбург хотод болж буй сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай долоон тамирчнаас гурав нь шөвгийн 16-д шалгаран тэмцээнээ үргэлжлүүлж байна.

69 кг-ын жинд өрсөлдөж буй Г.Баярхүү өчигдөр үдээс хойш дэвжээнд гарч Тайванийн боксчин, оюутны дэлхийн аварга Пан Хунг Мингийг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр 5:0 (ОХУ: 30:27,Канад: 30:27, Трининдад Табаго: 29:28, Турк: 29:28, Тайланд: 29:28) -ээр ялж, 16-д шалгаран үлдлээ. Тайванийн боксчин өнгөрсөн жил Элиста хотноо болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн, ДАШТ-ий эхний даваандаа Украины Мгер Оганисяныг ялж шуугиулсан залуу сайн тамирчин байсан юм.  

Ингэснээр Э.Цэндбаатар /57 кг/, Б.Чинзориг /63 кг/, Г.Баярхүү /69 кг/ нар шөвгийн 16-д үлдээд байна.   

 Өнөөдөр үдээс хойш манай гурван боксчин гурвуулаа рингэнд гарах бөгөөд Б.Чинзориг Энэтхэгийн Маниш Каушиктай, орой нь 57кг-ийн жинд Э.Цэндбаатар Унгарын Ролан Галоштай, 69 кг-ийн жинд Г.Баярхүү Иорданы Эашиш Зейадтай тус тус тулалдана. Спорт сонирхогчид тамирчдынхаа тулааныг https://www.youtube.com/channel/UCBdXQS3czTQsr_f_F5TZpww холбоосоор орж шууд үзэх боломжтой юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)