Долоон буудлын уулзвар хүртэлх замыг хаана

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил 2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хийгдэнэ.

Уг ажлын хүрээнд 7 буудлын уулзвараас 5 буудал хүртэл 3 цэгт зам сэтэлгээ хийх гэж буйтай холбоотойгоор 2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд 7 буудлын уулзвараас 5 буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаахаар болжээ.

Иймд иргэд, замын хөдөлгөөнд оролцогчдыг бусад замыг сонгон замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)