775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэн “О”, “М” нар нь гадуур болон дотуур хувцсандаа нийт 6 ширхэг 6 килограмм 40 граммын жинтэй алт нууж Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь илрүүлэн хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна.

2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар 1 кг алт нь 129,928,000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нийт 775,000,000 төгрөгийн алтыг ийнхүү хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоосон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Hyatdad yamar uneer haana avdag bolood zuuguud bdgiin uchriin olj M bank arga hemjee avah hergtei bizdee

    0 0 Хариу бичих
  2. Хөөх, тэгээд арай хүний хувийн өмчийг шууд хураахгүй биздээ? Торгоод л өнгөрнө биз?

    0 0 Хариу бичих
  3. эх орондоо хайргүйн бэ

    0 0 Хариу бичих
  4. Буяныг оруулах хэрэгтэй шд балайнуудаа, гаргаж байгааг нь харин яс хураах хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  5. Монголын гааль гэж ажилгүй хэдэн хүмүүс бнаа авилгалаас өөр бодох зүйлгүй яэз бүрийн зүйл байнга л орж гарч бхад илрүүлж бгаан алга Асралт гэж нөхрийг зайлуулаачээ Хүрэлсүх ерөнхий сайдаа ...

    1 0 Хариу бичих
  6. Алтны татвар чинь бага байвал монголд чинь үлдэнээ..алтны татвараа өндөр тавьбал манай хятад руу гарнаа 1.барилга бариад байшинтай болно 2.тариа тарина хоолтой болно 3. алт олборлоод эдийн засаг чинь тогтвортой баталгаатай болноо тэнэг хөөрхөн монголчуудаа

    0 0 Хариу бичих