Зарим гишүүн ямар ч шалтгаангүйгээр Байнгын хорооны хуралд суугаагүй байна

УИХ энэ зунжин ээлжит бусаар хуралдсан. Өмнөх жилүүдэд найр наадам эргүүлэнгээ тойргоо бараадсаар зуныг өнгөрүүлдэг байсан УИХ-ын гишүүд энэ жилийн хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцээд завгүй байлаа. УИХ-ын Тамгын газраа өнгөрсөн наймдугаар сарын Байнгын хороодын ирцийн мэдээг гаргажээ. Зарим гишүүн ямар ч шалтгаангүйгээр Байнгын хороодын хуралдааныг тасалсан байна. Тухайлбал, Б.Наранхүү гурван удаа, О.Баасанхүү, О.Содбилэг, Ж.Эрдэнэбат нар хоёр удаа, Н.Номтойбаяр, Я.Санжмятав, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат нар нэг удаа ямар ч шалтгаангүйгээр Байнгын хорооны хурлаа тасалжээ.

Бусад гишүүд Байнгын хороодын хуралд хэрхэн оролцсоныг энд дарж харна уу.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)