Нурсултан 2019: Б.Болортуяа АНУ-ын бөхтэй барилдана
“Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн 55 кг-ын жинд барилдаж буй Б.Болортуяа Энэтхэгийн бөх Лалита Лалитаг 10:3 оноогоор ялж шөвгийн наймд үлдлээ. Манай бөх дараагийн тойрогт АНУ-ын бөх Жакара Гвениша Винчестертэй барилдана.
Өнөөдөр 50, 53, 55, 72 кг-ын жингийн барилдаанууд болж байгаа бөгөөд манай улсаас ОУХМ Цогт Очирын Намуунцэцэг /50 кг/, МУГТ Эрдэнэчимэгийн Сумьяа /53 кг/, Бат-Очирын Болортуяа /55 кг/, МУГТ Банзрагчийн Оюунсүрэн /72 кг/ нар барилдаж, Б.Болортуяагаас бусад нь ялагдаад байгаа юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.