Дэлхийн хамгийн аюулгүй хотууд

The Economist Intelligence Unit байгууллага нь 2019 оны Аюулгүй хотуудын индексийг гаргалаа. Ингэхдээ дэлхийн 60 том хотын  эрүүл ахуй, дэд бүтэц, цахим аюулгүй байдал зэрэг 57 үзүүлэлтийг харгалзан үзжээ. Токио хот энэ жил нийт 100 онооноос 92 оноотойгоор дахин тэргүүлж байна. Японы нийслэл нь байгалийн гамшигт үзэгдэлд тэсвэртэй, гэмт хэргийн гаралт бага, цахим халдлагаас хамгаалагдсан, дэд бүтэц сайтай зэрэг давуу тал ихтэй юм. 

Ази, Номхон далайн бүс нутгийн хотууд эхний 10-т багтсаны дотор Сингапур, Осака, Сидней, Сөүл, Мельбурн тэргүүлж байна. Америкийн хотууд ерөнхийдөө хоцрогдож байгаа ч цахим аюулгүй байдлаа хангах чиглэлд сайн ажиллаж байгааг онцолжээ. Чикаго, Вашингтон, Лос Анжелес, Сан Франциско, Даллас, Нью Йорк зэрэг хотууд энэ ангиллын шилдэг 10-т багтаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)