Өнөөдөр болох үйл явдал

10:00 цагт Д.Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яамны нээлттэй өдөрлөг болно. Энэ үеэр Эрүүл мэндийн салбарын бодлого, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээг нэг цэгээс авахаас гадна зарим төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч ажиллана.

10.30 цагт ЗХЖШ-ын жагсаалын талбайд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсыг зорих манай энхийг сахиулагчид Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлнэ.

11.00 цагт АТГ-ын зааланд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Мэдээлэлгүй байгаа нь авлигад дарлагдахын үндэс" сэдэвт хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт Үндэсний мэдээллийн төв Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт Сангийн яамнаас М-Ойл ХХК-тай холбоотой гаргасан шийдвэрийн талаар хохирогчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Blue sky” зочид буудлын 2 давхарт  Санхүүгийн зохицуулах хорооноос "Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал" олон улсын хурлын үр дүн, тулгарч буй асуудлыг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийнэ.

12.00 цагт МБА-ны 3-р давхарт ЦЕГ-ын Хар Тамхитай тэмцэх газраас хар тамхитай тэмцэх чиглэлээр хийгдэх томоохон ажлууд болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)