Э.Цэндбаатар медалийн төлөө өрсөлдөнө

ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ-ий 57 кг-ын жинд хүч үзэж буй Азийн наадам, Ази тивийн 2019 оны аварга Э.Цэндбаатар гуравдугаар тойрогт Унгарын боксчин Роланд Галосыг 5:0-ээр ялж, шөвгийн наймд шалгарлаа.

Манай боксчин энэ тулаанд ялснаар 4 дүгээр тойрогт Ирланд, Канадын тамирчдын аль ялсантай нь хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болов. Үндэсний шигшээ баг, “Сүлд”, спорт хорооны тамирчин Э.Цэндбаатар  эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт Киргизийн Мунарбек Уулуг ялсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Илүү болоод л 5:0 оор ялж байгаа даа, зарим тэнэг гар спорт ойлгохгүй байж худлаа бүлтэрэх юм,

    0 0 Хариу бичих
  2. хаанас олж узэх вэ ямар тв ээр узэх вэ

    0 0 Хариу бичих
  3. Шүүгч нар хэнд нь ч ялалт өгчихөөр яг тэнцүү л тоглолоо доо, өмдөндөө тууцан юм шиг хөдөлж ядсан тоглосон ч азтай л байна Цэндбаатар. бусад нь бүгд хожигдлоо.

    0 0 Хариу бичих