Өнгөрсөн дөрөвдүгээр сараас цахилгааны үнэ 24 төгрөгөөр нэмэгджээ

Нүүрс тээвэрлэлтийн үнийн өсөлттэй уялдуулан цахилгааны төлбөрийг нэмжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас цахилгааны үнэ дөрвөн үе шаттайгаар нэмэгджээ. Тодруулбал, дөрөвдүгээр сард квт тутамд 1.5 төгрөг, тавдугаар сард 3 төгрөг, зургаадугаар сард 3.5 төгрөг, долоодугаар сард 4 төгрөг 9 мөнгөөр нэмэгдээд байна. Гэвч 2015 оноос хойш өөрчлөлт ороогүй байсан цахилгааны төлбөр нэмэгдсэн талаарх мэдээлэл иргэдэд хүрээгүй байна. 

Эрчим хүчний салбар үргэлж алдагдалтай ажиллаж ирсэн гэдгийг салбарынхан ярьдаг. Нөгөө талдаа эрчим хүч импортолдог орны хувьд цахилгааны төлбөр харьцангуй хямд байдаг гэж тайлбарладаг. Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээлснээр нүүрсний үнэ, нүүрс тээвэрлэлтийн үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан цахилгааны төлбөрийг тодорхой хэмжээгээр нэмжээ. Валютын ханш ч үүнд нөлөөлсөн гэсэн тайлбар өгч байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Нүүрсний үнэ гэх зэрэг эрчим хүчний салбарт гол нөлөөлж байгаа түүхий эдийн үнэ нэмэгдсэн. Тухайлбал, нүүрсний үнэ 2015 оноос хойш 30 гаруй хувиар нэмэгдсэн. Мөн нүүрс тээврийн үнэ 10 орчим хувиар нэмэгдсэн. Түүнчлэн бусад валютын ханш 30-40 хувиар өөрчлөлт орсон. Энэ хооронд эрчим хүчний салбараас өртөг, зардлаа бууруулах, үнэ тарифаа нэмэгдүүлэх биш, дотоод нөөц бололцоогоо ашиглах замаар өдийг хүртэл явж ирсэн” гэв.

ШӨХТГ: Зурагт, хогийн төлбөр төлөөгүй гээд цахилгаан хязгаарлаж болохгүй

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүрэгтэй ШӨХТГ-ын хувьд үнэ нэмсэн шалтгааны талаар удаа дараа уулзалт хийж, албан бичиг хүргүүлдэг гэв. Уг газарт цахилгааны төлбөртэй гомдол гэхээс илүү тоолуурын баталгаажуулалттай холбоотой болон цахилгааны төлбөр бус зурагт, хогийн төлбөр төлөөгүй тохиолдолд цахилгаан хязгаарлаж байна гэсэн гомдол иргэдээс ирдэг байна.

Энэ талаар ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламаас тодруулахад “Хэрэглэгчдийн нуруун дээр хэчнээн төгрөгийн ачаалал бий болгож байгаа гэдгийг танилцуулах ажлыг Эрчим хүчний зохицуулах хороонд тавьж ажиллаж байгаа. Үнэ төлбөр, түүний төлбөртэй холбоотой мэдээллийг дэлгэрэнгүй хүргэх хэрэгтэй. Түүнээс биш Монголын үндэсний телевизийг үзсэний төлбөр болон хогийн мөнгийг цахилгааны төлбөртэй цуг аван телевиз, хогийн мөнгө болон өөр янз бүрийн зардлыг төлөөгүйн улмаас эрчим хүчийг хязгаарлах ямар ч зүйл, заалт байдаггүй” гэдэг хариуг өглөө.

Дөрвөн үе шаттай цахилгааны төлбөрийг нэмсэн, үүнээс цааш төлбөрийг нэмэх асуудал байхгүй гэдгийг зохицуулах хорооноос мөн хэлж байна. Үүнээс гадна цахилгааны үнэд багтдаг сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф 11 төгрөг 91 мөнгө болж нийт 24 төгрөгөөр үнэ нэмэгдээд байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 24tugrug bljiinshde. Ymr 100tugrugr nmj bga bish

    0 0 Хариу бичих
  2. tsahilgaanii mungiig zuv bichij bgaag yaj medeh ve hen hynalt tavidag ym ger horoolold hezee hen bicheed yvdag n medegdehgui neg l medehed bichisen unen ch ymuu hudlaa ch ymuu medeh arga baihgui zaalt n hed bgaad daraa sardaa hed bolj bgaag medeh hynah arga baidagui ene talaar survaljilj uguuch

    0 0 Хариу бичих