ОХУ, БНХАУ-ын Ерөнхий сайд нарын 24 дэх удаагийн уулзалт болжээ

ОХУ-ын Санкт-Пететрбург хотноо өчигдөр ОХУ, БНХАУ-ын Ерөнхий сайд нарын 24 дэх удаагийн уулзалт болжээ. Уулзалтыг ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян нар даргалсан байна.

Хоёр орны ерөнхий сайд нар хоёр талын зөвлөлүүдийн сүүлийн нэг жилийн ажил хэрэгч, өндөр үр ашигтай ажлыг үнэлэн сайшаажээ. Ли Кэчян "Бүс ба зам санаачилга болон Европ Азийн эдийн засгийн холбоог сайтар холбож, хоёр талт худалдааг тогтвортой өсөн нэмэгдэж буй чиг хандлагыг хадгалан, худалдаа хөрөнгө оруулалтыг хялбарчлах түвшнийг улам дээшлүүлж, хоёр талт худалдааны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зорилтыг биелүүлэхийн тул хичээж ажиллахад Хятадын тал бэлэн байна. Эрчим хүчний салбарын томоохон төслийн хамтын ажиллагааг хамтдаа сайтар хэрэгжүүлж, харилцан нээлттэй байдлаа өргөтгөн, газрын тос олборлох, боловсруулахыг нэгтгэх хамтын ажиллагааны хэлбэрийг эрэлхийлж болно. Шинжлэх ухаан технологийн инновацын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан нөхөх давуу талыг хэрэгжүүлэн, хоёр орны суурь судалгаа, хэрэглээний судалгаа, шинжлэх ухаан технологийн үр дүнг аж үйлдвэржүүлэх зэрэг хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлж, Хятад, Оросын шинжлэх ухаан, технологийн инновацын жилийг сайтар зохион байгуулах ёстой. Хоёр талын банк санхүү, хөдөө аж ахуй, орон нутаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Хятад, Оросын харилцааг тасралтгүй шинэ түвшинд гаргах хэрэгтэй" гэжээ.

Тэрээр мөн Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх нь Оросын талын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд энэ нь Оросын хөгжлийн хэрэгцээ шаардлагад ч нийцнэ гэсэн байна. Хоёр орны ерөнхий сайд нар мөн хамтдаа сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон аж. Уулзалтын дараа Д.Медведев, Ли Кэчян нар “Хятад, Оросын ерөнхий сайд нарын 24 дэх удаагийн тогтмол уулзалтын хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зуржээ. Мөн хөрөнгө оруулалт, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, атомын эрчим хүч, сансар судлал, шинжлэх ухаан технологи, дижитал эдийн засаг зэрэг салбарын арав гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахад байлцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)