Уурхайн үйл ажиллагааг нь зогсоосон газруудад нөхөн сэргээлт хэрхэн хийж байгааг шалгажээ

Засгийн газраас шийдвэр гаргаж зарим уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоосон. Харин одоо үйл ажиллагааг нь зогсоосон газруудад нөхөн сэргээлт хийж байна. Нөхөн сэргээлт хэрхэн хийгдэж байгааг шалгахаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй ажлын хэсгийнхэн Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллажээ. Орхон багийн нутагт таван компанийн 190 гаруй ажилтан 66 техник хэрэгсэлтэйгээр 85 га-д техникийн, 25 га-д биологийн, нийт 110 га талбайд нөхөн сэргээлт  хийсэн байна. Тус сумын нутагт нийтдээ 400 га талбайд нөхөн сэргээлт хийх ёстой.

Төлөвлөгөө ёсоор  "БМНС" ХХК нийт 48 га талбайд нөхөн сэргээлт хийхээс 34 га-д гүйцэтгэл хийж, үлдсэн 14 га талбайг ирэх сарын нэгэн гэхэд нөхөн сэргээж дуусгана гэжээ. "Улз" ХХК-ийн хувьд 64 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол "Алтай голд" ХХК 15 га-аас 9 га-д, "Батдөлгөөнмөрөн" ХХК 3 га талбайд тус тус нөхөн сэргээлт хийгээд байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)