Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих зорилгоор 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ

Засгийн газрын хуралдаанаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг дамнан орших 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргажээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих зорилгоор ийм шийдвэр гаргасан байна. Усан цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барьж ашиглалтад оруулснаар баруун бүсийг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ гэж үзжээ. 390 мянга гаруй хүн оршин суудаг баруун бүс нь эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор авдаг юм. 

Баруун бүсийг найдвартай эрчим хүчтэй болгож Асгатын мөнгө, Хөшөөтийн коксжих нүүрс зэрэг томоохон орд газрыг ашиглах, цемент, ган, мах, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Усан цахилгаан станц барихад шаардагдах 288.5 сая ам.долларын 274 саяыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс, үлдсэнийг улсын төсвөөс гаргах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)